Давж заалдах гомдол гаргасан этгээд гомдлоосоо татгалзах эрхтэй
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.19-ний өдрийн 214/ШЗ2022/00009 дугаартай шүүгчийн захирамж
Тоймын дугаар огноо: №05, 2023.03.09
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
“А”-гийн нэхэмжлэлтэй, “Ц”-д холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч “Ц” эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
Шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагч “Ц” гомдлоосоо татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Гомдол гаргасан этгээд давж заалдаах шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал шүүх түүнийг гомдол гаргаагүйд тооцох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэж, урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.
Тоймыг бэлтгэсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг.